2009-11-17

Ангилын Premier league - ийн 13 - р тойргийн тоглолтууд

0 сэтгэгдэл
За ингээд нэг долоо хоног засварлан тоглуултуудаа цагийг харж байгаад үзээд байгаарай

2009-11-11

Монгол улс 2053 онд (Ирээдүйгээс бичсэн захидал)

1 сэтгэгдэл


Өнөөдөр 2053 оны 11-р сарын 9-ны өдөр.

Их Монгол улсын түүхийг өөрийн мэдэхээр та бүхэндээ хуваалцая.

Монгол улс 1206 онд байгуулагдсан хүчирхэг гүрэн юм. Дэлхийн хуурай газрын тал нь эзэн Чингис хааны мэдэлд байсан ба 1600-аад оноос Их Монгол улс задарч Манж чин улсын мэдэлд 300-аад жил амьдарсан ард түмэн юм. Түүнээс хойш ардын тэмцэл гарч 1910-аад оноос ОХУ-н колончлолд(Одоогоор) 70-аад жил тэсэж үлдсэн агуу ард түмэн юм. 1990 онд ардчилсан хувьсгал Монголд гарч Монгол улс ардчилсан зарчмаар хөгжих болсон юм.

Энэ үеийн эдийн засаг 2012 он хүртэл БНХАУ-н хараат байсан ба Монгол улсын хүчирхэг гүрэн болсон түүх нь мөн энэ үеэс эхтэй билээ.

2008 онд БНХАУ-д болсон Түвд-н бослого

2009 онд болсон Уйгарийн бослогийг хүчээр дарснаас БНХАУ дотор маш их хагарал явагдаж 2011 БНХАУ задран эдийн засгийн маш гүн хямралаас болоод үндэстэн доторхи цуст мөргөлдөөн ихээр гарч тэр нь даамжран улмаар ОХУ-н тусгаар тогтнолд аюул учруулж байсан учраас ОХУ , БНХАУ-руу цэрэг оруулж үндэстнүүдийг цэргийн хүчээр барьж байсан юм. Энэ үеийн эдийн засгийн хямрал ОХУ-д ихээхэн хүндрэл учруулж мөн Оросод үндэстэн доторхи задрал явагдаж энэ дэлхий дээрхи 2 хүчирхэг гүрэн задран унасан юм. Энэ үед Түвд , Уйгар , Түрэг , Өвөр Монгол болон Монгол цустай үндэстнүүд Монгол улстай нэгдэж Монгол улсын нэр хүнд дэлхийн тавцанд ихээхэн өссөн юм.

2012 онд АНУ-н хүчирхэг том эдийн засаг задран унаснаас дэлхий даяар эдийн засгийн хямрал явагдаж маш их хүчирхийлэл дээрэм халдлага газар авснаас болж АНУ-н хараат гэгдэж байсан Өмнөд Солонгос , Япон , Тайланд , Вьетнам мэтийн жижиг улсууд ихээхэн хүнд байдалд орж улмаар хөрш Мъяанмар , Бутан , Балба зэрэг улсуудыг ихээхэн хүнд байдалд оруулж байснаас Монгол улс энэ улсуудруу цэрэг оруулан багахан дайралтаар өөрсдийн мэдэлд оруулсан юм.

Мөн 2015 онд Саудын Араб , Катар , Кувейт , Оман , Бахрайн зэрэг Арабын улсуудын нефть болон хий , газрын тосны нөөц дууссанаас асар том эдийн засаг байхгүй болж хаа сайгүй өлсгөлөн гуйланчлал газар авч улмаар Монгол улсаас тусламж хүссэнээр Монгол цэргүүд энэ улсуудруу орж Монгол улстай нэгдэж Их Монгол улс байгуулагдах замдаа орсон юм.

Энэ үеэс Их Монгол улсын хөгжил хурдацтай явсаар улмаар 2040 онд Монгол улс дэлхийн хуурай газрын 60%-г эзэмжших болсон юм.

Мөн 2045 онд саран дээр анхны Монгол хүмүүс бууж , Монголын эрдэмтэд тэнд амьдрал буйг нотолсноор саран дээрх анхны иргэд нь Монгол хүмүүс байсан юм.

Одоо Их Монгол улстай өрсөлдөх ганцхан улс бий. Тэр нь Их Британи юм. Энэ улсад 2011 онд Оросын мөн Хятадын 2012 онд АНУ-н 2015 онд Арабын ертөнцийн задралаас дүрвэж гарсан хүмүүс амьдардаг юм.

Өнөөдөр 2053 оны 11-р сарын 9-ны өдөр.

Цэвэр Монгол цустай иргэд дэлхий дээр 55 сая харин саран дээр 15 сая хүн бий. Мөн Их Монгол улсын нийт иргэдийн тоо 5 тэрбум 800 сая хүн.

Монгол улс ийм хүчирхэг гүрэн болсон нь маш энгийн. Энэ бүхний эхлэл нь ердөө л 2009-2012 он. Энэ үед төрийг удирдаж байсан хүмүүс маш ухаантай шийдвэр гаргаж зөв цагт нь зөв зүйл хийсэнд нь л оршино. . .
/zulzaga.com - оос/