2011-01-12

Апекс 2011 програм худалдаанд гарлаа

0 сэтгэгдэл
Апекс 2011 програмын танилцуулга

Бид 2009-2011 онуудад аж ахуй нэгж, байгууллага, пүүс, компаниудад зориулж "Апекс" – Санхүү, Нягтлан Бодох Бүртгэл, Байгууллагын мэдээллийн санг удирдах програмыг хөгжүүлээд байна. "Апекс" нь байгууллагын өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэж улмаар өгөгдлийн боловсруулалт, тооцоололтыг гүйцэтгэн санхүүгийн нэгдсэн тайлангуудыг гаргадаг санхүү, нягтлан бодох бүртгэлийн цогц програм хангамж юм. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэд тулгуурлан програмдаа нэмэлт, шинэчлэлтүүдийг үргэлж оруулж байдаг билээ. Ийм ч учраас бид хэрэглэгчдэдээ зориулж жил бүр өөрийн өнгө төрх, шинэ боломжуудыг багтаасан "Апекс" програмын шинэ хувибаруудыг гаргасаар байх болно. Энэ шинэ онд бид та бүхэнд "Апекс 2011" шинэ хувилбарыг танилцуулж байна.
"Апекс 2011" хувилбар нь ҮНЭГҮЙ, ЭНГИЙН, ИЖ БҮРЭН гэсэн үндсэн гурван багц програмаас бүрдэх ба олон шинэ боломжууд, өөрийн өнгө төрхийг агуулж чадсан юм. "Апекс 2011" програм нь хэрэглэхэд хялбар, хэрэглэгчийн эрхийн зохион байгуулалт уян хатан, хяналт сайтай, хурдан ажиллагаатай болсон.

2011-01-04

Ширээний теннис сонирхогчдод - Ширээний теннисны хичээл

3 сэтгэгдэл
Би ширээний теннис тоглох их дуртай ч нэг зөв сураагүй ч юм уу нэг их сайн биш сайжирах ч үгүй байгаа юм. Тэгээд системтэй сурахын тулд хичээл хайж байгаад ийм хичээл оллоо. Гайгүй хичээл юм шиг санагдсан болохоор хуваалцахаар шийдлээ. Татаж аваад сонирхоорой.
http://share.gogo.mn/njfvZ2jRpp75541293990897/Ping.Skills.table.tennis_tav.part1.rar
http://share.gogo.mn/SR20igVOfC76511293990924/Ping.Skills.table.tennis_tav.part2.rar
http://share.gogo.mn/RvEGQ8xFAi31671293992741/Ping.Skills.table.tennis_tav.part3.rar
http://share.gogo.mn/eK4mlflNJI83241293992811/Ping.Skills.table.tennis_tav.part4.rar
http://share.gogo.mn/KfVGKW4ukL69221293992950/Ping.Skills.table.tennis_tav.part5.rar
http://share.gogo.mn/udegOMlS1P64021293993137/Ping.Skills.table.tennis_tav.part6.rar