2010-01-30

Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу

1 сэтгэгдэл
Их таалагдсан учир оруулчлаа.

Бид заримдаа бөөнөөрөө сайхан хуушуурддаг даа, үүн шиг америкчууд бөөнөөрөө пиццаддаг байх нь. Даанч тэр пицца нь манайдаа бол тансаг хэрэглээ юмуу даа хайшайн. Манайхны хуушуурыг өөрсдийнхөө тансаг хэрэглээ болгосон тийм ядуу улс байдаг бол мөн гоёо. Хүүхдүүд нь хоорондоо “Чи хуушуур идэж үзсэн үү, би лав нэг удаа үзсэн” гэж онгирцгоогоол, залуучууд нь баярын өдрөөрөө хуушуур захиалж бааварладаг. Тэр улсын иргэд нь Монголд харлахыг мөрөөддөг. Ерөнхийлөгч нь манай цэвэрлэгчээс бага цалин авдаг. УИХ –ын гишүүд нь манайхаас тэнэг тийм улс байна гээд боддоо.

2010-01-29

Barclays Premier League - Gameweek 24 Preview

0 сэтгэгдэл

Gameweek 24 Fixtures

Barclays Premier League
Birmingham V Tottenham 30 Jan 15:00
Fulham V Aston Villa 30 Jan 15:00
Hull City V Wolves 30 Jan 15:00
Liverpool V Bolton 30 Jan 15:00
West Ham V Blackburn 30 Jan 15:00
Wigan V Everton 30 Jan 15:00
Burnley V Chelsea 30 Jan 17:30
Man City V Portsmouth 31 Jan 13:30
Arsenal V Man Utd 31 Jan 16:00
Sunderland V Stoke City 1 Feb 20:00
Hull City V Chelsea 2 Feb 19:45
Fulham V Portsmouth 3 Feb 20:00
За тэргүүлэгч 3 багын 2 нь хоорондоо таарсан нь энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт болох нь ойлгомжтой. Энэ 2 багийн аль алинд нь тэнцээ хэрэггүй.
Харин Chelsea сулхан 2 багтай тоглолт хийх учир оноогоор тасрах боломжтой юм.

2010-01-26

Barclays Premier League - Gameweek 23 Preview

0 сэтгэгдэл

Gameweek 23 Fixtures

Barclays Premier League
Portsmouth V West Ham 26 Jan 19:45
Wolves V Liverpool 26 Jan 19:45
Bolton V Burnley 26 Jan 20:00
Tottenham V Fulham 26 Jan 20:00
Aston Villa V Arsenal 27 Jan 19:45
Chelsea V Birmingham 27 Jan 19:45
Blackburn V Wigan 27 Jan 20:00
Everton V Sunderland 27 Jan 20:00

За энэ тойрогт яах аргагүй Arsenal болон Aston villa багуудын хоорондох тоглолт сонирхол татаж байна. Tottenhem болон Fulham - тоглолт сонирхолтой байх ёстой боловч энэ удаа Tottenham төвөггүй буулгаад авчих байхаа гэж бодож байна.

2010-01-15

Barclays Premier League - Gameweek 22 Preview

0 сэтгэгдэл

Gameweek 22 Fixtures
Barclays Premier League
Stoke City V Liverpool 16 Jan 12:45
Chelsea V Sunderland 16 Jan 15:00
Man Utd V Burnley 16 Jan 15:00
Portsmouth V Birmingham 16 Jan 15:00
Tottenham V Hull City 16 Jan 15:00
Wolves V Wigan 16 Jan 15:00
Everton V Man City 16 Jan 17:30
Aston Villa V West Ham 17 Jan 13:30
Blackburn V Fulham 17 Jan 15:00
Bolton V Arsenal 17 Jan 16:00
Arsenal V Bolton 20 Jan 19:45
Liverpool V Tottenham 20 Jan 20:00
Man Utd V Hull City 23 Jan 15:00

За нэлээд сонирхолтой тойрог болохнээ. Manu Arcenal хоёр хоюулаа 2 хожвол хүснэгтийн 1-2 т бичигдэнэ. Аа гэхдээ Manu 2 Arcenal 1 тоглолт Chelsea - аас илүү хийнэ.

2009-12-24

Barclays Premier League - Gameweek 19 Preview

0 сэтгэгдэл



Gameweek 19 Fixtures
Barclays Premier League
Birmingham V Chelsea 26 Dec 12:45
Fulham V Tottenham 26 Dec 13:00
West Ham V Portsmouth 26 Dec 13:00
Burnley V Bolton 26 Dec 14:00
Man City V Stoke City 26 Dec 15:00
Sunderland V Everton 26 Dec 15:00
Wigan V Blackburn 26 Dec 15:00
Liverpool V Wolves 26 Dec 17:30
Arsenal V Aston Villa 27 Dec 13:30
Hull City V Man Utd 27 Dec 16:00

За "Arsenal vs Aston Villa" энэ ч халуухан юм болно доо. Бэртэл гэмтлээр дүүрэн Arsenal форм сайтай байгаа Aston Villa - г талбай дээрээ хүлээж аваад хэр тоглохыг харж л байя.
Fullham vs Tottenham энэ ч бас үзүүштэй тоглолт болох байх.

2009-11-17

Ангилын Premier league - ийн 13 - р тойргийн тоглолтууд

0 сэтгэгдэл
За ингээд нэг долоо хоног засварлан тоглуултуудаа цагийг харж байгаад үзээд байгаарай

2009-11-11

Монгол улс 2053 онд (Ирээдүйгээс бичсэн захидал)

1 сэтгэгдэл


Өнөөдөр 2053 оны 11-р сарын 9-ны өдөр.

Их Монгол улсын түүхийг өөрийн мэдэхээр та бүхэндээ хуваалцая.

Монгол улс 1206 онд байгуулагдсан хүчирхэг гүрэн юм. Дэлхийн хуурай газрын тал нь эзэн Чингис хааны мэдэлд байсан ба 1600-аад оноос Их Монгол улс задарч Манж чин улсын мэдэлд 300-аад жил амьдарсан ард түмэн юм. Түүнээс хойш ардын тэмцэл гарч 1910-аад оноос ОХУ-н колончлолд(Одоогоор) 70-аад жил тэсэж үлдсэн агуу ард түмэн юм. 1990 онд ардчилсан хувьсгал Монголд гарч Монгол улс ардчилсан зарчмаар хөгжих болсон юм.

Энэ үеийн эдийн засаг 2012 он хүртэл БНХАУ-н хараат байсан ба Монгол улсын хүчирхэг гүрэн болсон түүх нь мөн энэ үеэс эхтэй билээ.

2008 онд БНХАУ-д болсон Түвд-н бослого

2009 онд болсон Уйгарийн бослогийг хүчээр дарснаас БНХАУ дотор маш их хагарал явагдаж 2011 БНХАУ задран эдийн засгийн маш гүн хямралаас болоод үндэстэн доторхи цуст мөргөлдөөн ихээр гарч тэр нь даамжран улмаар ОХУ-н тусгаар тогтнолд аюул учруулж байсан учраас ОХУ , БНХАУ-руу цэрэг оруулж үндэстнүүдийг цэргийн хүчээр барьж байсан юм. Энэ үеийн эдийн засгийн хямрал ОХУ-д ихээхэн хүндрэл учруулж мөн Оросод үндэстэн доторхи задрал явагдаж энэ дэлхий дээрхи 2 хүчирхэг гүрэн задран унасан юм. Энэ үед Түвд , Уйгар , Түрэг , Өвөр Монгол болон Монгол цустай үндэстнүүд Монгол улстай нэгдэж Монгол улсын нэр хүнд дэлхийн тавцанд ихээхэн өссөн юм.

2012 онд АНУ-н хүчирхэг том эдийн засаг задран унаснаас дэлхий даяар эдийн засгийн хямрал явагдаж маш их хүчирхийлэл дээрэм халдлага газар авснаас болж АНУ-н хараат гэгдэж байсан Өмнөд Солонгос , Япон , Тайланд , Вьетнам мэтийн жижиг улсууд ихээхэн хүнд байдалд орж улмаар хөрш Мъяанмар , Бутан , Балба зэрэг улсуудыг ихээхэн хүнд байдалд оруулж байснаас Монгол улс энэ улсуудруу цэрэг оруулан багахан дайралтаар өөрсдийн мэдэлд оруулсан юм.

Мөн 2015 онд Саудын Араб , Катар , Кувейт , Оман , Бахрайн зэрэг Арабын улсуудын нефть болон хий , газрын тосны нөөц дууссанаас асар том эдийн засаг байхгүй болж хаа сайгүй өлсгөлөн гуйланчлал газар авч улмаар Монгол улсаас тусламж хүссэнээр Монгол цэргүүд энэ улсуудруу орж Монгол улстай нэгдэж Их Монгол улс байгуулагдах замдаа орсон юм.

Энэ үеэс Их Монгол улсын хөгжил хурдацтай явсаар улмаар 2040 онд Монгол улс дэлхийн хуурай газрын 60%-г эзэмжших болсон юм.

Мөн 2045 онд саран дээр анхны Монгол хүмүүс бууж , Монголын эрдэмтэд тэнд амьдрал буйг нотолсноор саран дээрх анхны иргэд нь Монгол хүмүүс байсан юм.

Одоо Их Монгол улстай өрсөлдөх ганцхан улс бий. Тэр нь Их Британи юм. Энэ улсад 2011 онд Оросын мөн Хятадын 2012 онд АНУ-н 2015 онд Арабын ертөнцийн задралаас дүрвэж гарсан хүмүүс амьдардаг юм.

Өнөөдөр 2053 оны 11-р сарын 9-ны өдөр.

Цэвэр Монгол цустай иргэд дэлхий дээр 55 сая харин саран дээр 15 сая хүн бий. Мөн Их Монгол улсын нийт иргэдийн тоо 5 тэрбум 800 сая хүн.

Монгол улс ийм хүчирхэг гүрэн болсон нь маш энгийн. Энэ бүхний эхлэл нь ердөө л 2009-2012 он. Энэ үед төрийг удирдаж байсан хүмүүс маш ухаантай шийдвэр гаргаж зөв цагт нь зөв зүйл хийсэнд нь л оршино. . .
/zulzaga.com - оос/