2010-03-26

Галт үнэг



Хэд хоног галт үнэгээсээ салж түүнээс илүү хурдан гэлцээд байгаа Chrome, Opera, Safari зэргийг хэрэглэлээ. Хурдан л юм шиг байна бас ачаалах нь ч галт үнэгийг бодвол бүгд гайгүй Chrome илүү таалагдлаа.
Гэхдээ би галт үнэгээсээ салж чадахгүй юм байна аа. Түүний зэвсгүүдгүйгээр миний хувьд хэцүүхэн л юм байна. Би доорх зэвсгүүдээр галт үнэгээ нэмж зэвсэглэдэг.
AutoPager /Хуудаслагдсан вэб үзэх ажилийг үнэхээр хялбарчилдаг. Ялангуяа Google ээс хайлт хийхэд их амар байдаг./
GBookmark /Google bookmark - тай ажилладаг хэрэгсэл/
SearchPreview /Хайлтынхаа илэрцүүдийн tumbnail - ийг харах боломж олгодог/
Video Downloadhelper /Embedded video болон зураг зэргийг ч татах боломж олгодог/
Харин галт үнэгийнхээ загварыг өөрчлөхдөө доорхийг ашигладаг:
(Эдгээр нь хамтдаа хэрэгтэй.)
Strata40
StrataBuddy
Fission (3.5,6), Fission (3.7)
Tab Progress Bar
Та бүгдийг ч эдгээр хэрэгсэлийг хэрэглээд үзэхэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн эдгээрээс гадна дэндүү олон сонголт байгаа. Хамгийн гол хэрэгтэй зүйлээ олох л хэрэтэй.

No comments:

Post a Comment